#HackInequality дата сэтгүүл зүйн анхны хакатоны Дэд байрны шагналт бүтээл 

“Steppe” баг

Хөдөө орон нутгаас оролцсон “Steppe” баг гэр бүл салалт ба хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг хөнджээ. Тэд Монгол Улсад буй гурван өнчин хүүхэд тутмын нэг нь гэр бүл салалтаас үүдэн өнчирч байгааг инфографикаараа дамжуулан гаргасан байна. Мөн уг асуудал нь төрийн оролцоо гэхээсээ хувь хүний боловсрол, шийдвэрээс шалтгаалах тул бүх насныханд сургалт сурталчилгааг сайжруулснаар гэр бүл салалтыг бууруулах боломжтой гэж үзжээ. Түүнчлэн “Steppe” баг олон нийтэд хүргэх зорилгоор анимэйшн бүтээжээ.