-Киргиз эмэгтэйчүүд амжилтад хүрэхэд юу саад болдог вэ?

Энэ бол Асель. Тэрбээр хими, физикийн хичээлд дуртай сурагч юм. Эдгээр шинжлэх ухааны бүх зүйл маш тодорхой байдаг нь эргэн тойронд юм бүхэн өөрчлөгдөж байхад ч маргаашдаа итгэлтэй байхад тусалдаг гэж Асель үздэг.

Тиймээс Асель механикаар сурахыг хүссэн ч гэр бүлийнхэн нь дэмжсэнгүй. Охидын хувьд энэ нь хэтэрхий хүнд, түүний оронд хэл шинжлэл, түүх, эсвэл гүн ухааны чиглэлээр суралцвал дээр гэж ойр дотныхон нь тайлбарлажээ.

Киргиз улсад олон охин энэ мэтээр хэвшмэл ойлголттой нүүр тулдаг. Тэдний сонирхож буй мэргэжил “эмэгтэй хүнд тохирохгүй” учраас өөр юм сонгосон нь дээр гэх нь элбэг.

Ийм зөвлөгөөг шинжлэх ухаан, мэдээллийн технологи, архитектур зэрэг мэргэжлийг сонирхсон охид ихэвчлэн сонсдог ажээ.

График: Эмэгтэйчүүд боловсрол, эрэгтэйчүүд техникийн мэргэжил сонгох нь элбэг. 2017/2018 оны их сургуулийн нийт оюутны тоонд эзлэх хувиар, хүйсээр:

  • Боловсрол
  • Хүмүүнлэгийн шинжлэх ухаан
  • Нийгмийн шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Эрх зүй
  • Инженер

Ийм дарамт, шахалтаас болж киргиз охид ихэвчлэн боловсрол, хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухааны салбарт мэргэжил эзэмшдэг. Харин залуус хууль, инженерийн чиглэлээр сурах нь элбэг.

Киргиз эмэгтэйчүүд мэргэжлээ сонгохдоо ажил, гэр бүлээ хамт авч явахад тохиромжтой эсэхийг илүү хардаг. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алины хувьд сайн цалин чухал. Гэхдээ эрчүүдийн хувьд карьер болон мэргэжлийн сонирхол нь илүү чухал байдаг бол эмэгтэйчүүд ажлын байр нь гэртэй нь ойрхон, мөн уян хатан цагийн хуваарьтай байхыг илүүд үздэг ажээ.

График: Эмэйгтэйчүүд, эрэгтэйчүүд ажлаа сонгох шалтгаан ялгаатай байдаг:

  • Ажлаа сонгох чухал шалгуурууд
  • Цалин
  • Гэрт ойрхон байх
  • Ажлын цагийн уян хатан хуваарь
  • Ажлын байрны аюулгүй байдал
  • Мэргэжлийн сонирхол
  • Карьер ахих боломж
  • Ажлын нэр хүнд

Харин Асель киргиз эмэгтэйчүүдийн хувьд энгийн биш мэргэжил сонгосон байна. Тэрбээр эрдэмтэн болохоор шийдэж, механик судлахаар сурч эхэлжээ. Тэдний ангид 15 залуу, ердөө гурван охин байжээ.

Зарим багш нар эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа шинжлэх ухааныг орхидог гэж үздэг учраас гол төлөв залуучууддаа анхаардаг байж. Харин Асель үүнийг тоолгүй хичээнгүйлэн суралцсаар байв.

Асель шинжлэх ухааны улсын олимпиадаас алтан медаль хүртсэн анхны эмэгтэй оюутан боллоо. Түүнээс өмнө нэг ч охин ийм тэмцээнд байр эзэлж байгаагүй юм. Гэтэл их сургуулийнхан нь Асельд “зүгээр л аз таарлаа” гэж үзэж байв. Тэрбээр дахиад олимпиадад орж, түрүүлж, энэ бол аз завшаан төдий биш, мэдлэг чадвар гэдгийг баталжээ.

Асель химийн туршилтууд хийх дуртай бөгөөд дэлхийн шилдэг лабораториудад очиж сурах мөрөөдөлтэй. Европын олон их сургууль түүнд санал тавьж байсан боловч Асель өндөр төлбөр төлөх боломжгүй байлаа. Тэгээд тэтгэлэг олж, Их Британийн Кембрижийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар явав.

Асель одоо Батагийн их сургуулийн эрдэмтэн бөгөөд судалгаа хийж, шинжлэх ухааны нийтлэлүүд бичдэг. Тэрбээр өндөр цалинтай.

Гэр бүлдээ бүх анхаарлаа төвлөрүүлэх үүднээс эмэгтэйчүүд ихэнхдээ багш, эмч мэтийн бага цалинтай ажил сонгодог. Киргизийн боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин маш бага, бараг цалингийн доод хэмжээтэй дөхөж очихоор байдаг.

Ийм байдлаар Киргиз улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага орлоготой байдаг байна. Эрэгтэй хүний олж буй 100 соом (орч. Киргизийн мөнгөн тэмдэгт) тутамд эмэгтэй хүн 73-75 соом олдог байна.

График: Хамгийн өндөр цалинтай салбарт ажиллагчдын гуравны нэгээс бага нь эмэгтэйчүүд байдаг:

  • Дундаж цалин
  • Мэдээлэл болон харилцаа холбоо
  • Эрчим хүчний хангамж
  • Уул уурхай

График: Харин хамгийн бага цалинтай салбарт ажиллагчдын талаас илүүг эмэгтэйчүүд бүрдүүлдэг:

  • Дундаж цалин
  • Эрүүл мэнд болон нийгмийн үйлчилгээ
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон загасчлал
  • Боловсрол

Цалингаас гадна Киргиз улсад эмэгтэйчүүд өөрийгөө нээх боломж ерөнхийдөө хомс. Үүнийг нөхөн үржихүйн эрх, улс төр дэх эмэгтэйчүүдийн байр суурь, боловсрол зэргээр тооцдог жендэрийн тэгш бус байдлын индекс харуулна.

График: Жендэрийн тэгш бус байдлаар Киргил улс Төв Азидаа сүүл мушгидаг:

  • 0-эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн бүрэн тэгш байдал
  • 1-эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн бүрэн тэгш бус байдал
  • Швейцарь (1 байр)
  • Дани (2 байр)
  • Нидерланд (3 байр)
  • Казахстан (43 байр)
  • ОХУ (53 байр)
  • Узбекистан (59 байр)
  • Тажикистан (69 байр)
  • Киргиз (91 байр)
  • Иран (108 байр)
  • Энэтхэг (125 байр)
  • Афганистан (151 байр)
  • Иемен (171 байр)

Хоёр жилийн өмнө Асель эрүүл мэндийн шинжлэх ухааны чухал нээлтээрээ Биотехнологийн олон улсын хүндэт шагнал хүртсэн. Тэрбээр вакциныг муутгалгүйгээр хадгалах шинэ арга боловсруулсан юм. Ингэснээр вакциныг алслагдмал орон нутагт хүргэхэд илүү найдвартай, бас хямд болж, ялангуяа хөгжиж буй орнуудад сайн нөлөө үзүүлнэ. Түүний нээлт тахалтай тэмцэхэд, мөн мянга мянган охид, хөвгүүдийн амийг аврахад чухал дэм болохоор байна.

“Эцэг эхчүүд болон багш нар хэвшмэл ойлголттой байдгаас болж охид шинжэх ухааны замд гарахад олон саад бэрхшээлтэй тулгардаг. Гэвч шинжлэх ухаанд хүрэхийг хүсэж л байвал тэнд хүн бүрт орон зай бий”.

Химийн шинжлэх ухааны доктор Асель Сартбаева.

Та эх нийтлэлийг холбоосоор орж үзэх боломжтой.