Эхлээд энэхүү сонирхолтой интерактив нийтлэлийг холбоосоор орж үзээд дараа нь доорх ярилцлагыг уншаарай.

Бид #HackInequality дата сэтгүүл зүйн анхны хакатонд зориулж бусад улс орнуудын датад суурилсан сэтгүүл зүйн интерактив бүтээлүүдийг цувралаар хүргэхийн зэрэгцээ энэхүү бүтээлийг хийсэн сэтгүүлчийн ярилцлагыг мөн хүргэж байна.

Нью Иорк Таймс-ын Бүсгүйчүүд бүсгүйчүүдийн төлөө төсөл/ Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төлөө төсөл


Энэхүү бүтээл нь Нью Йорк Таймс сонин “Энэ бол 18”-ын онлайн хувилбарыг цацсан.

Энэ нь дэлхий даяар амьдарч буй 21 залуу эмэгтэйчүүдийн амьдралыг дүрслэн харуулахыг зорьсон бүтээл юм. Тус бүтээлийн дүрс болон видео нь өсвөр насны хүүхдийн сонины хаачилбар наадаг цомог шиг, тод өнгө, тэгш бус ирмэг бүхий зураг, хуудаснаас гадуур байрласан үгтэй.

Эмэгтэйчүүд ярилцлагаараа инээдтэй сэдвээс авахуулаад нухацтай сэдвийг хүртэл хэлэлцсэн. Хөнгөн сэдэв гэвэл тэд Парист очиж үзэх хүсэлтэй болон өглөөний цайнд юу иддэг талаараа ярьсан. Харин илүү нухацтай сэдвээр тэд дайны хөлд өртсөн хүүхэд нас, тэдний ирээдүйн талаарх төсөөллөө өгүүлсэн. Түүнчлэн дэлхий нийтээр хэрэглэдэг хар ярианы үгсийг цуглуулсан бүлэг, мөн баатруудын маань Спотифай дээр сонсох дуртай хөгжмийн жагсаалт ч үүнд бий. 
Уг төсөл дээр хамтран ажиллаж байсан хоёр эмэгтэйтэй Сторибэнч ярилцсан юм. Хамтран найруулагчийн албыг хашиж байсан захирал Аняа Стреземен болон төслийн зураг авалтыг чиглүүлсэн Сандра Стивенсон нартай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

Энэ төсөл хэрхэн бий болсон бэ?

Сандра Стивенсон: Манай олон улсын редактор Жоди Рудорен 18 настай залуучууд 2018 онд юу хийж байгааг харуулах нь сонирхолтой байх гэсэн санааг анх гаргаж ирсэн юм. Тэр энэ санаагаа хэдэн жилийн өмнө гаргасан. 
Бид хамгийн сайн арга барил юу болох талаар санал бодлоо уралдуулж байлаа. Ямартай ч бид үүнийг дүрс бичлэгтэй байлгахыг хүсч байгаагаа мэдэж байсан юм. Бид албаны гэрэл зурагчин эсвэл чөлөөт гэрэл зурагчидаас илүү өөрийн хүрээллээсээ хэн нэгнийг сонгох нь сонирхолтой байх болов уу гэж бодсон. Би Лэнс блогийг ажиллуулдаг албаныхаа ахлах зурагчин Жим Эстринтэй хамт ажилласан. 
Бид хоёр бидэнд тусалж, энэ төсөлд хувь нэмэр оруулж чадах насны бүлэгт багтах залуу бүсгүйчүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс олж холбож өгч чадах хангалттай танилуудтай байх ёстой гэдгээ ойлгосон. Тэд насны хязгаараасаа хамаараад тухайн сэдэвтэй илүү холбогдож чадна гэж бид бодсон. Залуу хүмүүсийн дуу хоолойг сонсох нь маш чухал юм.
Аняа Стреземен: Мөн залуухан зурагчин бүсгүй, гол баатар хоёрын маань хооронд илүү дотно харилцаа бүрдэн илүү өндөр итгэлцэл тогтох юм гэж бодсон.

Түрүүн та яагаад 18 насанд төвлөрөх болсон тухайгаа тайлбарласан. Гэхдээ яагаад эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн дээр төвлөрсөн юм бэ?

Стивенсон: Бидэнд хөвгүүдийн тухай бодол ч байсангүй. Хөвгүүд хэр баргийн хэлэлцэх зүйлтэй байдаггүй. 
Стреземен: Арван найман нас гэдэг эмэгтэй хүний хувьд хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үе учир их гүн гүнзгий шинж чанартай. 5 эмэгтэй тутмын 1 нь 18 настайдаа гэрлэсэн байсан нь маш гайхмаар. Бид нэг өсвөр насны ээжийг бүтээлдээ оруулсан.

Та өөрийн дүрсэлсэн бүсгүйчүүдийг хэрхэн олсон бэ?

Стивенсон: Үнэндээ бид залуу эмэгтэй хүн олохыг гэрэл зурагчидаасаа хүссэн юм. Бид тэднээс 3 залуу эмэгтэй танилцуулахыг хүссэн. Тэднээс нэг нь тэдний найз байж болох боловч үлдсэн хоёр нь тэдний огт мэддэггүй хүн байх ёстой байв. Түүнчлэн нийгэмд эзлэх байр суурийн хувьд тэднийг ялгаатай байлгахыг хүссэн. Тэд гурван нэр дэвшигчийг товч намтарын хамт танилцуулсан. Бид бүх л материалаа цуглуулж, үүнийгээ жендер, хэв маяг хариуцсан редактортоо шилжүүлээд зураг, түүхүүдээ эргэн харж зөв илэрхийллийг гаргаж байгаадаа бүрэн итгэлтэй болтлоо нэлээд эргэж тойруулсан.

Та олон төрлийн эмэгтэйчүүдийг оруулж буйгаа яаж тодорхойлсон вэ?

Стивенсон: Бид маш азтай байсан. Бид залуу зурагчидын гарт үүнийг үлдээсэн. Тэд бидний хүсч байсан ялгаатай байдлыг олж чадахаар байсан юм. Нэг залуу бүсгүйгээс нөгөөхийг сонгох нь хэцүү байсан л даа. Учир нь тэдгээр бүсгүйчүүдэд хэлэх, санал болгох зүйлс маш их байсан. Бид нийгэм эдийн засгын, тэдний сонирхолын, харилцаа, үндэстэн ястаны болон хүйсийн ялгаатай байдлыг харуулахыг зорьсон. Бид залуу ээж, хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулахыг хүссэн. Эдгээр зурагчид уг ажилд маш ихийг хийсэн. Үнэхээр гайхалтай.

Танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн эмэгтэйн түүх бий юу?

Стреземен: Би харьцангуй шинэхэн ээж, бид 20-оод насны зөрүүтэй ч бидний хүүхдүүд ойролцоо настай болохоор Мадисон (Миссиппи мужийн залуу ээж) надтай ойр байсан гэж бодож байна. Түүний түүх маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Мексик дэх Обдулиа гайхалтай байсан. Тэр зарим нэг инээдтэй зүйл хэлдэг ч тун ухаалаг санагддаг байсан нь сонирхолтой. Түүнчлэн Нигерийн Лагосын Виктори байна. Тэрээр эрүүл амьдралын жор нь “сайн хоол хүнс болон жижигхэн найзууд” гэж байсан. Иймэрхүү зүйл л төслийн уриа болсон юм.
Стивенсон: Миний хувьд, коллежид явахад бэлэн болсон Бронксын Мэриклэйр хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. Учир нь би дөнгөж л хүүгээ коллежид оруулаад байсан юм. 
Стреземен: Энэ хүүхдүүдэд юу үлдэж хоцорсон бэ гэдгийг олж мэдэхэд их чухал үүрэгтэй төсөл болсон. Хүүхдүүдэд ээж нар нь ямар чухал болохыг бид ойлгосон. Тэд ээж нараасаа зөвлөмж авах тал дээр одоо ч хамааралтай байдаг байна.

Энэ түүхүүдийг бүтээхдээ та яагаад бяцхан номыг санагдуулам загварыг сонгосон юм бэ?

Стреземен: Өмнө нь бид үүнийг бяцхан ном болгох санаатай байсан юм. Жэссика Беннет бид хоёр аль аль нь урьд өмнө бяцхан ном хийж байсан. Би арван хэдтэй байхдаа бяцхан ном нэлээд хэдэн жил хийдэг байсан. Ер нь тэгээд л энэ хүмүүсийн түүхийг хүүрнэх бизнест орсон доо. Тэдний түүхийг өөрийнх нь үгээр, залуу байдлаар илэрхийлэх зөв арга нь энэ юм шиг санагдсан. Үзэмж талаасаа түүхийнхээ энергийг шингээн илэрхийлж чадсан. Бидний илэрхийлэхийг хүсч байсан хамгийн чухал зүйл бол хөгжилтэй мэдрэмж юм.
Стивенсон: Уг төсөл дээр ажилласан бүх л эмэгтэйчүүдийг би биширсэн. Бид бүгд өөр өөр ширээн дээр ажилласан ч хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай байсан. Би 13 жилийн турш Таймсд байсан хэдий ч анх удаа ширээний наана цаана хамтран ажилласан нь энэ байсан юм. Бид бүгд эмэгтэйчүүдийн түүхийг ярина гэдэгтээ үнэхээр итгэсэн учраас энэ төсөлд улам эрч хүчийг нэмж өгсөн. Бид дан бүсгүйчүүдээрээ баг болж ажилласан нь их ховор тохиолдол юм.