Hack Inequality-д тавтай морилно уу.

ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН 36 ЦАГИЙН ХАКАТОН

Хэзээ: 3-р сарын 23-24, 2019 | Хаана: Улаанбаатар Инновацийн төв, Улаанбаатар, Монгол

Мэдээлэл

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССТ), ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулах гэж байна.

Та нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашигламаар байна уу? Дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргахыг хүсдэг үү? Тэгш бус байдлын асуудлыг ойлгомжтой, өнгө дүрс сайтай байдлаар илэрхийлж, олон нийтийн анхаарлыг татахыг эрмэлзэж байна уу?

Тийм бол #HackInequality хакатонд оролцоорой!

ХАКАТОН гэж юу вэ?

Хакатон гэдэг нь “хак” болон “марафон” гэсэн үгнээс бүтсэн үүсмэл үг юм. Дата сэтгүүл зүйн хакатоны үеэр сэтгүүлч, дизайнер, хөгжүүлэгч зэрэг төрөл бүрийн мэргэжил, туршлагатай хүмүүсээс бүрдсэн багууд 36 цагийн турш бүтээлээрээ өрсөлдөнө. Мөн олон улсын болон дотоодын туршлагатай менторуудаас суралцах, цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ дата сэтгүүл зүйн шинэлэг, чанартай бүтээл туурвих нөхцөлийг бид бүрдүүлнэ.

Хэн оролцох боломжтой вэ?

Дата сэтгүүл зүйн хакатонд 4-5 хүнтэй 10 баг өрсөлдөнө. Баг бүрт сэтгүүлч заавал байхаас гадна дизайнер, хөгжүүлэгч, аналист, оюутан зэрэг өөр өөр мэргэжил, туршлага бүхий хүмүүс орох юм. Харин дан сэтгүүлчдээс бүрдсэн баг байж болохгүй.

Та ажиллах тодорхой сэдэв, нэгдэх багтай байж гэмээнэ дата сэтгүүл зүйн хакатонд оролцох боломжтой. Сэдвээ сонгож, багаа бүрдүүлэх ажлыг гуравдугаар сарын 21-ний 18:00 цагт болох "Санаагаа уралдуулах өдөрлөг"-ийн үеэр хийх юм.

Хакатоны үеэр баримтлах зарчим

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” хакатон нь арьс өнгө, нас, шашин шүтлэг, хүйс, боловсрол, нийгмийн байдлаас үл хамааран дараах зарчмыг баримтлана:
• Нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх
• Бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бусдад саад болохгүй байх
• Ямар ч төрлийн хүчирхийллийг үл үйлдэх
• Ялгаварлан гадуурхал, үзэн ядах үг хэллэг, үйлдлээс ангид байх

Дээрх зарчим хакатонд оролцогч, зохион байгуулагч, дэмжигч, сайн дурынхан бүгдэд ижил тэгш хэмжээнд хамаарна.

Тэгш бус байдлыг тэгшитгэе

Монголын анхны дата сэтгүүл зүйн хакатоныг “Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй. Өрсөлдөгч 10 баг нь нээлттэй мэдээллийн сан ашиглан тэгш бус байдалтай холбоотой асуудлаар дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргах юм. Өөр өөр мэргэжил, туршлагатай багийн гишүүд хамтран ажиллаж, туршлага солилцохын зэрэгцээ дата болон сэтгүүл зүйн менторуудаас зөвлөгөө авах, суралцах боломжийг энэхүү үйл ажиллагаа бүрдүүлэх юм. Ингэснээр дата сэтгүүл зүйн Хакатоноос гарах бүтээлүүд нь чанартай, сонирхолтой байж, тэгш бус байдлын асуудалд олон нийтийн анхаарлыг татна гэдэгт бид итгэж байна.

Ментор

Роберт Ритц

Роберт Ритц нь дата шинжээч бөгөөд ЛЭТУ Монгол (LETU Mongolia) дээд сургуулийн захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2017 оноос дата ашиглан “Монголын дата нийтлэлүүд” хэмээх онлайн цуврал блогоо хөтөлж эхэлсэн. Дата дүрсжүүлэлт, машин сургалт, интерактив хүснэгт, самбарын арга ашиглан Монголын өнгөрсөн болон одоогийн ялгааг ойлгох, чиг хандлагыг тодорхойлон өгүүлэх нь түүний эрмэлзэл юм.

Лиза Шарлот Рост

Лиза Шарлот Рост нь Герман улсын Берлин хотын “Datawrapper”-т дизайнер, блоггероор ажилладаг. 2016 онд Вашингтон ДС хот дахь NPR хэвлэл мэдээллийн байгууллагын OpenNews хөтөлбөрт ажиллаж байсан. Мөн Tagesspiegel, Bloomberg, SPIEGEL, ZEIT Online зэрэг байгууллагын мэдээний албанд дата дүрсжүүлэлт хариуцан ажилладаг байжээ. Тэрбээр “Berlin Data Vis” тогтмол уулзалт болон олон улсын, дижитал “Data Vis Book Club”-ыг зохион байгуулалцдаг. Мөн хэрхэн илүү сайн хүснэгт, график хийх чиглэлээр сургалт, семинарууд хийдэг аж.

Жонатон Мут

Жонатон Мут нь Германы Берлин хотын diesdas.digital-ын стратегич, хөгжүүлэгч юм. Тэрбээр “ZEIT Online”-ы “My Country Talks” буюу улс төрийн эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүсийг нүүр тулсан халз мэтгэлцээн хийх онлайн платформ зэрэг стратегийн огтлолцол, дизайн, кодчлолын шийдэл бүхий бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр ажилладаг. Жонатан өмнө нь кодчлолын Бүүткэмп болон салбар хоорондын судалгааны хурлуудыг зохион байгуулдаг байв. Одоо тэрбээр дижитал эринд хувийн тэмдэглэл хөтлөх системийн анхны загварчлалыг гаргахаар ажиллаж байна.

Анастасиа Валеева

Анастасиа Валеева нь дата сэтгүүл зүйн сургагч багш бөгөөд нээлттэй мэдээллийн сангийн судлаачаар ажилладаг. Тэрбээр Оксфорд дахь Сэтгүүл зүй судлалын Ройтерс институтэд суралцах хугацаандаа нээлттэй мэдээллийн сан, датаг эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хэрхэн ашиглах чиглэлээр судалгааны ажил хийжээ. Монтенегро болон ХБНГУ-ын Дата Бүүткэмп, Киргиз болон Албанийн дата сэтгүүл зүйн зуны институт, ОХУ-ын Эдийн засгийн сургуульд дата сэтгүүл зүйн чиглэлээр багшилж байсан туршлагатай. Одоогоор Киргиз улсад байдаг Төв Азийн Америк их сургуульд дата сэтгүүл зүйн багшаар ажиллаж байна. Анастасиа нь мөн Киргизийн Дата сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Алтынай Мамбетова

Алтынай Мамбетова нь дата сэргүүлч, мөн медиа хөгжүүлэлтийн мэргэжилтэн юм. Тэрбээр Киргизийн дата сэтгүүл зүйн төлөв байдал, хөгжлийн талаар аналитик судалгаа хийсэн бөгөөд тус улсын Дата сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг. Уг сургууль нь нээлттэй мэдээллийн сан, дата сонирхогчдын хүрээллийг бий болгох зорилготой олон нийтийн байгууллага юм. Дата сургууль нь датагийн талаарх ойлголт, түүний хэрэглээг дэмжих зорилгоор Хакатон болон бусад уулзалт, сургалтуудыг зохион байгуулдаг. Одоо тэрбээр дата сэтгүүл зүйн төслүүдэд оролцож, сэтгүүлчдийг холбох чиглэлээр ажиллаж байна.

Амарсайхан Амартүвшин

Амарсайханы Амартүвшин нь Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн дата сэтгүүлч, сэтгүүл зүйн багш. Дата сэтгүүл зүйг 2013 оноос хойш хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүл зүйн ангийн оюутнуудад зааж байна. Түүнчлэн дата болон мобайл сэтгүүл зүйн сургалтыг салбартаа нэвтрүүлж, энэ чиглэлээр 20 гаруй сургалт хийсэн. Тэрбээр телевизийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Хэвлэлийн хүрээлэнд 2012-2018 онд сэтгүүл зүйн багш, байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн зохицуулагч, сургалтын албаны даргаар ажиллаж байв.

Төмөрбаатарын Есөн-Эрдэнэ

Төмөрбаатарын Есөн-Эрдэнэ нь сэтгүүлч мэргэжилтэй, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, олон нийттэй харилцах мэргэжилтэн. Сэтүүл зүйн салбарт радиогийн сурвалжлагч, өдөр тутмын сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, цахим мэдээллийн хэрэгсэлд сэтгүүлч, редактораар ажиллаж байв. Тэрбээр Хэвлэлийн хүрээлэнгийн багш, судлаачдад зориулсан олон улсын мэргэжилтнүүдийн удирдан явуулсан эрэн сурвалжлах сэтгүүл зүй, дата сэтгүүл зүй болон заах аргын сургалтуудад хамрагдаж, дата сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр боловсруулах багт ажиллаж байна.

Өлзийсүрэнгийн Отгонтөгс

Өлзийсүрэнгийн Отгонтөгс нь судлаач, дата сэтгүүлчээр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвд ажиллаж байна. Тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нормал их сургуулийг физикч мэргэжлээр төгсөж, аналистаар ажиллаж байсан туршлагатай. Эдүгээ 100 гаруй гишүүнтэй “Data Journalism of Mongolia” фэйсбүүк группийг үүсгэн, ажиллуулж байна.

Оликсэй Анокин

Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх. Оликсэй Анокин нь Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” хөтөлбөрт дата мэдээлэлд суурилсан визуал (дүрсжүүлэх) шийдлийг олох чиглэлээр зөвлөн ажиллаж буй. Тэрээр аливаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардлагатай програм, хэрэгслийг (тухайлбал R/Shiny-гийн интерактив самбар) түлхүү ашиглах чиглэлээр мөн төслийн үр дүнг оролцогч талуудад үр дүнтэйгээр таниулан, мэдээлэх харилцааны чиглэлээр ажилладаг. Оликсэй нь Африк, Ойрхи Дорнод дахь санхүүгийн зах зээлийг өргөжүүлэх чиглэлээр дэлхийн банкны зөвлөхөөр ажилладаг.

Болдбаатарын Дэлгэрмаа

Болдбаатарын Дэлгэрмаа нь ОУСК-ийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагчаар ажилладаг. Тус хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой өгөгдөл мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй ашиглах бололцоог хангаснаар уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт үр нөлөөөтэй ил тод байдлыг хангаж, түүнээс олсон орлого, өгөөжийг улс орны ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулж буйг нотлон харуулахыг зорьж байна. Өмнө нь тэрбээр Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (EITI)-ын харилцааны мэргэжилтнээр найман жил ажиллахдаа үндэсний болон орон нутгийн түвшинд хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, компаниуд, төр засгийн байгууллагуудтай ажиллаж тайлагналыг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан оролцогч талуудын зөвлөгөөнийг хөхиүлэх дэмжих, хамтын засаглалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байв.

Шүүгч

Аюушийн Ариунзаяа

А.Ариунзаяа нь Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар 2016 оноос хойш ажиллаж байна. Тэрбээр Тогтвортой хөгжил, бүсийн болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр баялаг туршлагатай. НҮБ-ын статистикийн комиссын Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн зохицуулалт, чадавх бэхжүүлэх дээд түвшний гишүүн, 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөлийн гишүүн, Америк, Ази, Номхон далайн үндэсний тооллого, статистикийн дарга нарын холбоо /ANCSDAAP/-ны 2018-2020 оны ерөнхийлөгч.

Бадамсамбуугийн Болорсайхан

Б.Болорсайхан нь хүний эрх хамгаалагч бөгөөд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагад ажилласан туршлагатай. Тэрбээр тэгш бус байдал, ялгаварлан гадуурхал, нийгмээс тусгаарлахын эсрэг тэмцэхийн тулд хүний эрх, хүн төвтэй хөгжил, нийгмийн зүй ёс, мэдэлжүүлэх үйл явц чухал гэж үздэг. Б.Болорсайхан Улаанбаатар хотод хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. Хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга.

Равдангийн Оюунцэцэг

Р.Оюунцэцэг нь сэтгүүлч, сэтгүүл зүйн багш. МҮОНР-д сэтгүүлч, редактораар 13 жил ажилласан. Тэрбээр Сэтгүүлч дээд сургууль болон Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүл зүйн багшаар 20 гаруй жил ажиллаж байна. Түүний голлон заадаг хичээл нь радио болон телевизийн сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй юм. Р.Оюунцэцэг Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга.

Шагнал

2-р байр

3,000,000 ТӨГРӨГ

1-р байр

4,500,000 ТӨГРӨГ

3-р байр

1,500,000 ТӨГРӨГ

1-р байр

4,500,000 ТӨГРӨГ

2-р байр

3,000,000 ТӨГРӨГ

3-р байр

1,500,000 ТӨГРӨГ

Тэмцээний бүтээл

“GoHack” баг

#HackInequality дата сэтгүүл зүйн анхны хакатоны Гуравдугаар байрны шагналт бүтээл "GoHack" баг  "GoHack" баг байршлаас хамаарсан тэгш...

“Steppe” баг

#HackInequality дата сэтгүүл зүйн анхны хакатоны Дэд байрны шагналт бүтээл  "Steppe" баг Хөдөө орон нутгаас оролцсон "Steppe"...

“SetUp” баг

Тэргүүн байрын шагналт бүтээл "SetUp" баг "Тушаатай мөрөөдөл" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хүртээмжтэй боловсорч,...

Мэдээ

ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН ХАКАТОНЫ ХӨТӨЛБӨР

Өдөр 1: Hack Inequality2019 оны 3-р сарын 23, Бямба гараг 08:30 - 09:30 Бүртгэл,...

Хакатонд оролцохыг хүсэгчдийн анхааралд!

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдэвт дата сэтгүүл зүйн хакатонд оролцох хүсэлтийг гуравдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт хүлээж авч дуусна. Оролцох...

Бүтээл

Aljazeera дэлхийн улс орнуудын сонгуулийн систем

Бид бусад улс орнуудын датад суурилсан сэтгүүл зүйн интерактив бүтээлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Дараагийн танилцуулах бүтээл бол бие...

Энэ бол 18

Эхлээд энэхүү сонирхолтой интерактив нийтлэлийг холбоосоор орж үзээд дараа нь доорх ярилцлагыг уншаарай. Бид #HackInequality дата сэтгүүл зүйн...

Хог хаягдлыг дахин ашиглах дөрвөн гайхам арга

Бид #HackInequality дата сэтгүүл зүйн анхны хакатонд зориулж бусад улс орнуудын датад суурилсан сэтгүүл зүйн интерактив бүтээлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэтхэгт ажил эрхлэлтэд тулгарч буй бэрхшээлүүд

#HackInequality дата сэтгүүл зүйн анхны хакатон эхлэхэд 8 хоног үлдлээ. Бид бусад улс орнуудын датад суурилсан сэтгүүл зүйн интерактив бүтээлүүдийг...

Uber-ийн жолооч нарын амьдралыг мэдрүүлэх интерактив тоглоом бүтээжээ

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССТ), ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулах гэж байна....

Дата сэтгүүл зүй гэж юу вэ?

Дата сэтгүүл зүй гэж юу вэ? Сүүлийн жилүүдэд дэлхий даяар сэтгүүлчид дата сэтгүүл зүйд суралцаж, түүнд суурилсан бүтээл хийх...

Зохион байгуулагчид

Дэмжигч байгууллага

Мэдээллийн ивээн тэтгэгч